Венесуэлийн дээд шүүхийг дайрсан цагдаа ерөнхийлөгч Мадурог огцрохыг шаарджээ

Зургаадугаар сарын 27-нд Венесуэлийн дээд шүүхийн байшинд нисдэг тэрэгнээс халдсан тус орны цагдаагийн офицер Оскар Перес ерөнхийлөгч Николас Мадурог огцрохыг шаарджээ. Тэр Instagram дахьаккаунтад тавьсан уриалгадаа ингэж мэдэгдсэн байна.

“Ерөнхийлөгч Николас Мадурог сайд нарынхаа хамт нэн даруй огцрохыг бид шаардаж байна,бүх нийтийн сонгууль явуулахыг бид шаардаж байна” гэж Перес хэлээд,намын харъяалалгүй“цэргийн захирагч нар, цагдаагийнхан болон энгийн хүмүүс”, “үндэснийүзэлтнүүд, эх орончид” эвсэл засгийн газрыг эсэргүүцэж байна гэж дурджээ.

“Ард түмэнд засгийн эрхийг буцаан өгч, үндсэн хуулийн дэг журам сэргээн тогтоох” зорилгоор тус оронд газрын болон агаарын хүчний ажиллагаа явуулах тухайПерес мэдэгдсэн байна.

Каракас хотын гудамжинд байлдааны техник байгааг гэрчилсэн дүрс бичлэгүүд Twitter-т гарах болжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ