Майами дахиад түрүүллээ

Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгний холбооны энэ оны аваргаар "Майами Хит" баг "Сперс"-ийг 95:88-ийн харьцаагаар хожиж, цомын эзэн боллоо. Өнөөдрийн тоглолтод ЛеБрон Жеймс 37 оноо авч бүх тоглогчдыг тэргүүлсэн бол Дуейн Вейд 23 оноо, Марио Чалмерс 14, Шейн Батейр 18 оноо авсан байна. Өрсөлдөгч багаас Тим Данкан 24 оноо авсан бол Кавая Леонард 19, Ману Жинобили 18 оноо авсан байна.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ