Катар улсад тавьсан тулган шаардлагын хугацааг сунгав

Саудын Арави, Арабын нэгдсэн эмирт улс, Бахрейн, Кувейт улс Катар улсад тавьсан тулган шаардлагын хугацааг 48 цагаар сунгая гэсэн Кувейтиийн саналыг зөвшөөрчээ.Телевизийн “Al Arabiya” сувгаар өнөөдөр ингэж мэдээлсэн байна.

Зургаадугаар сарын 22-нд Кувейт зуучлагчийн хувиар харилцааг сэргээх 13 зүйлт шаардлагыг Кувейтэд уламжилсан юм.Тухайлбал, телевизийн “Аль-Жазира” сувгийг хааж,Иранаас дипломат харилцаагаа таслахыг шаардаж байна.Түүнчилэн Катар улс Туркийн цэргийн баазыг хааж, энэ оронтой цэргийн хамтын ажиллагаагаа зогсоох ёстой ажээ.Үүнээс гадна,нөхөн төлбөр төлөхийг энэ эмирт улсаас шаардаж байгаа бөгөөд гэхдээ төлбөрийн үнийн дүнг заагаагүй юм. Эдгээр болзлыг биелүүлэхэдКатарт долоодугаар сарын 2-ны орой хүртэл 10 хоногийн хугацаа өгчээ.

Эмирт улс эдгээр шаардлагыг зөвшөөрөхгүй гэж Катарын ГХЯ-ны тэргүүн Мухаммед бен Абдуррахман Аль Тани өнгөрсөн бямба гарагт мэдэгдсэнийг “Аль-Жазира” суваг дурдсан байна. Түрүүнд ньтус улс тулган шаардлагын болзлыг эргэн харахыг уриалаад, үүнийг бодитой бус болзол гэж тодорхойлсон юм.

Саудын Арави, Египет, Бахрейн, Арабын нэгдсэн эмирт улс Катараас дипломат харилцаагаа тасласнаа зургаадугаар сарын 5-нд зарлаад, арабын улсуудын дотоод улс төрийн байдлыг тогтворгүй болгож, түүнчилэн терроризмыг дэмжиж байна гэж Катарыг зэмлэсэн байна. Сүүлд нь энэ арга хэмжээнд Йемен, Ливи, Мальдив, Маврикий, Мавритани, Коморын арлын холбоо улс нэгджээ.

Катарын эрх баригчид бүхий л зэмлэлийг няцааж,ганцаардуулах арга хэмжээг эмирт улсын бүрэн эрхт байдалд халдсан хэрэг гэж үзэжбайгаа юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ