Талбайгаа Путиний хөрөг болгожээ

Италийн фермийн эзэн-зураач Дарио Гамбарин трактор, анжис хэрэглэнөөрийн тариалангийн талбайг оросын ерөнхийлөгч Владимир Путиний хөрөг болгосон байна. Ассшитэйтед пресс агентлаг ингэж мэдээлжээ.

“Дэлхийн тэргүүлэх орнуудын дээд хэмжээний уулзалт 2017 оны долоодугаар сарын 7, 8-нд Гамбург хотод болохтой холбогдуулан энэ хэргийг бүтээсэн юм. Уулзалт эдийн засаг, цагаачлалынзэрэг салбарын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх боломж олгоно хэмээн бидбүхэн найдаж байгаа. БасУкраин, Сири, цөмийн зэвсэг, түүнчилэн 2016 оны америкийн сонгуульд Орос улс хөндлөнгөөс оролцсон гэхасуудлын тухай маргаан бий” гэж фермийн эзэн хэлжээ.

Верона хотоос холгүй газарт 25 мянган хавтгай дөрвөлжин метр талбайд оросын ерөнхийлөгчийн хөргийг бүтээсэн байна. Хөргийн хоёр талд “G- 20 2017, “Путин” гэж кирилл үсгээр бичжээ.

Энэ нь Дарио Гамбарины ийм анхны бүтээл биш гэнэ.Өнгөрсөн жил тэрАНУ-ын төрийн тэргүүнийсуудлын төлөө өрсөлдсөн Дональд Трамп, Хиллари Клинтон нарын хөргийг мөн ийм техникээр бүтээсэн байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ