Сонгуулийн хэсгийн хорооны дарга хүүхэд дайрсан хэрэгт эрүү үүсгэжээ

Сонгуулийн сурталчилгааны болон ухуулгын байранд согтуугаар танхайрсан, маргаан үүсгэсэн, зодуулсан гэх 35 гомдол, мэдээлэл ЦЕГ-т иржээ.

Тухайлбал,Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3-р багийн Ардчилсан намын штабын сурталчилгааны гэрт согтуу эмэгтэй сурталчилгааны зураг хуулахыг завдсан байна. Уржигдар ЗХТХ-ийн 21-р зүйлд зааснаар Сум дундын Шүүхэд шилжүүлж, шүүхийн шийтгэвэрээр 15000 төгрөгөөр торгосон байна.

Увс аймгийн Улаангом сум дахь МУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн хэсгийн хорооны дарга Б нь энэ 15-ны өдөр Улаангом суманд автомашин жолоодож яваад 4 настай эмэгтэй Х-г шүргэж хөлийг нь гэмтээсэн байна. Одоогоор энэ хэрэгт Эрүүгийн хуулийн 260 дугаар зүйл эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

Б.Бурмаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Бага зэрэг аадар бороо орно
Уржигдар 08 цаг 40 мин