Путин Трамптай анх удаа биечилэн уулзсаныхаа дүнд сэтгэл дүүрэн байна

Оросын төрийн тэргүүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песковтелевизийн “Россия-1” сувгийн сэтгүүлчтэй ярилцахдаа, оросын ерөнхийлөгч АНУ-ын удирдагчтай анх удаа биечилэн уулзсаныхаа дүнг хэрхэн үнэлж байгаа тухай ярив.Путин хэлэлцээнд сэтгэл дүүрэн байгаа гэж Песков хэлжээ. Трамп ч уулзалтын дүнд мөн ийм сэтгэгдэлтэй байсан гэж хэвлэлийн нарийн бичгийн дарга таамаглаж байна.Энэ уулзалтаар хэн нь ялсан тухай асуултад:“бүгд ялсан” гэж Песков дурджээ.
АНУ, Оросын удирдагчид долоодугаар сарын 7-нд G20-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр уулзсан юм.Урьдчилан төлөвлөснөөр 30 минут уулзах байсны оронд, уулзалт ойролцоогоор хоёр цаг үргэлжилжээ.
Төрийн тэргүүн нар Сири, Украины мөргөлдөөн, БНАСАУ-тай холбоотой хямрал, түүнчилэн кибер аюулгүй байдлын асуудал зэрэг дэлхийн чухал чухал асуудал хэлэлцсэн байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ