Playtime наадам өнөөдөр эхэлнэ
Амьд хөгжмийн Playtime 2017 олон улсын наадам Монгол Шилтгээнд өнөөдөр эхлэн 16-ны дуустал үргэлжилнэ.
2002 онд анх үүсгэн байгуулагдаж байсан тус наадам энэ жил 16 дахь удаагаа болох бөгөөд залууст амралт чөлөөт цагаа цэвэр агаарт өнгөрүүлэх, дэлхийн болон Монголын шинэ, шилдэг амьд хөгжмийн хамтлаг дуучдын уран бүтээлийг толилуулдаг билээ.
Бидний сайн мэдэх олон хамтлаг энэхүү наадмаар танигдаж байсан түүхтэй. Энэ хугацаанд нийт 500 гаруй хамтлаг, дуучин давхардсан тоогоор тус наадамд оролцож уран бүтээлээ хүргэж байсны дотор АНУ, ИХ Британи, ОХУ, Япон, Ѳмнѳд Солонгос, Ѳвѳр Монголоос урилгаар ирж оролцсон гадны хамтлаг олон байдаг.
Тухайлбал, ОХУ-ын Муммий Тролль, Английн Peter Hook and The Lights, АНУ-ын The Pains of Being Pure at Heart, Японы Mono, Envy зэрэг дэлхийд алдартай хамтлагууд Playtime наадамд ирж тоглож байжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ