Аймгуудын баяр наадмын хуваарь

Наадамчдадаа зориулан 2017 оны аймгуудын баяр наадмын хуваарийг танилцуулъя.

Архангай

  • Арын сайхан хангай нутгийнхны баяр наадам долоодугаар сарын 09-11-ний өдрүүдэд болж өнгөрлөө.

Баян-Өлгий

  • Тус аймгийн баяр наадам улсын баяр наадамтай давхцаж, долоодугаар сарын 11-12-ны өдрүүдэд болов.

Баянхонгор

  • @news_mn" target="_blank">Баянхонгор сум байгуулагдсаны 60 жилийн ойг Баянхонгор аймгийн наадамтай хамтатгаж долоодугаар сарын 21-22-нд хийнэ.

Булган

  • Андагчдын өлгийн нутаг гэгддэг Булган аймгийнхан долоодугаар сарын 11-12-ний өдрүүдэд наадлаа.

Говь-Алтай аймаг

  • Говь-Алтай аймгийн баяр наадам долоодугаар сарын 10-11-ний өдрүүдэд болжээ.

Говь-Сүмбэр

  • Тус аймгийн баяр наадам долоодугаар сарын 9-10-ны өдрүүдэд болж өнгөрөв. Харин тус аймгийн Баянтал сум - долоодугаар сарын 27, Шивээговь сум - долоодугаар сарын 30-нд болох товтой байна.

Дархан-Уул

  • Дархан-Уул аймгийнхан баяр наадмаа долоодугаар сарын 9-11-ний өдрүүдэд хийсэн.

Дорноговь

  • @news_mn" target="_blank">Ноён хутагтын өлгий нутгийнхны баяр наадам долоодугаар сарын 28-29-ний өдрүүдэд болно.Харин бүх сумдын наадам долоодугаар сарын 11-12-нд болов.

Дорнод

  • Тус аймгийн баяр наадам, аймаг байгуулагдсаны 86 жилийн ойг долоодугаар сарын 10-11-ний өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүллээ.

Дундговь

  • Дуу хуурын өлгий Дундговь аймгийнхан мөн долоодугаар сарын 10-12-ны өдрүүдэд нааджээ.

Завхан

  • Завхан аймаг үндэсний их баяр наадмаа долоодугаар сарын 10, 11-ний өдрүүдэд тэмдэглэсэн байна. Мөн тус аймгийн Эрдэнхайрхан сумын Улаагчны хар нуурын эрэг дээр долоодугаар сарын 22-25-ны өдрүүдэд “Нүүдэлчдийн соёлын наадам”-ыг зохион байгуулах юм.

Орхон

  • 2016 онд 40 жилийн ойгоо тэмдэглэсэн Орхон аймгийнхан долоодугаар сарын 09-11-ний өдрүүдэд нааджээ.

Өвөрхангай

  • Өвөрхангай аймгийн төв Арвайхээр сум үүсэн байгуулагдсаны 290 жилийн ой, Төвийн бүсийн даншиг наадам, Арвагар хээр холбоо байгуулагдсаны 10 жилийн ойн баяр наадам долоодугаар сарын 28-30-ны өдрүүдэд болно.

Өмнөговь

  • Өмнөговь аймгийнхан энэ жил86 жилийн ойн баяраа долоодугаар сарын 17, 18-ны өдрүүдэд тэмдэглэж, наадна.

Сүхбаатар

  • 'Зүүн бүсийн хурд' уралдаантай хамтатган @news_mn" target="_blank">Сүхбаатар аймгийн баяр наадмыг долоодугаар сарын 28, 29-нд зохион байгуулахаар Засгийн газар шийдвэрлэсэн. Харин бүх сумдын наадам долоодугаар сарын 10-11-ний өдрүүдэд болжээ.

Сэлэнгэ

  • Тус аймгийн баяр наадам хувьсгалчдын уухайн дуутай Алтанбулаг сумын баяр наадмаар эхэлсэн. Ардын хувьсгалын галыг бадрааж, шинэ цагийн эхлэлийг тавьсан хувьсгалчдын баяр наадам нь Монгол Улсын хамгийн түрүүнд болдог баяр наадам гэдгээрээ онцлогтой. Харин аймгийн наадам нь долоодугаар сарын 10,11-ний өдөр болж өндөрлөсөн.

Төв

  • Төв аймаг байгуулагдсаны 94 жилийн ойн баяр наадам долоодугаар сарын 13-15 өдрүүдэд болно.

Увс

  • Увс аймгийнхан долоодугаар сарын 10-11-ний өдрүүдэд баяр нааджээ.

Ховд

  • Ховд аймгийн баяр наадам долоодугаар сарын 10-12-ны өдрүүдэд мөн болсон.

Хөвсгөл

  • Хөвсгөлийнхөн долоодугаар сарын 10-11-ний өдрүүдэд баяр наадлаа.

Хэнтий

  • Хэнтий аймгийнхан мөн л долоодугаар сарын 10-11-ний өдрүүдэд нааджээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ