Хамгийн урт соёотой залуу соёогоо авахууллаа

Энэтхэгийн 18 настай Урви л Патель гэдэг залуу 3,67 сантиметр соёгогоо авахуулсны дараа Гиннессийн номонд бичигджээ.Энэ шүд нь өмнөх дээд амжилтаас 5 миллиметрээр урт гэнэ.

Пателийн нэг соёо хацарт ньшигдэх болсны дараа тэр төрөлх Видодар хотын шүд, эрүү нүүрний мэс заслын эмнэлэгт хандсаныг “Миррор” сонинд бичжээ. Соёог авах мэс ажилбар 30 орчим минут үргэлжилсэн байна.

Пателийн дээд амжилт эвдсэн энэ шүд 2009 онд Сингапурт тогтоосон өмнөх амжилтыг эвджээ. Сингапурын тэр хүний шүд 3,2 сантиметр байсан байна. Насанд хүрсэн хүний шүдний дундаж урт ерөнхийдөө хоёр сантиметр орчим байдаг аж.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ