Эрдэмтэд дэлхийн хамгийн залхуу орныг нэрлэжээ

АНУ-ынСтэнфордын их сургуулийн судлаачид хэн өдөрт хичнээн зайд явганаар явдагийг тодруулахын тулд 111 орны 717 мянган оршин суугчийн смартфоны мэдээлэлд дүн шинжилгээ хийсэн байна. Тэгсэн чинь, өдөрт ердөө 3513 алхдаг индонезчууд дэлхийн хамгийн залхуу хүмүүс болж таарчээ.

Идэвхитэй хөдөлгөөний үзүүлэлтийн нөгөө эсрэг талд Гонконгийн оршин суугчид орж, тэд өдөрт дунджаар 6880 алхдаг байна. Дэлхийнхэмжээнд өдөрт явсан зайны дундаж үзүүлэлт 4961 алхам байгааг “Дейли мэйл” сонинд дурджээ.
Өдөрт 5969 алхамын үзүүлэлтээр Орос хамгийн идэвхитэй хөдөлгөөнтэй байдаг эхний таван орны сүүлийг мушгиж, өмнө нь бас Хятад, Украин, Япон орсон байна. “Nature” сэтгүүлд дүнгийн материал нь нийтлэгдсэн судалгааны явцад эрдэмтэд смартфонд суулгасан алхам хэмжигчийн нийтдээ 67 сая хүн-өдрийн мэдээлэлд дүн шинжилгээ хийжээ. Ингэхдээ хачирхалтай ч гэлээ, эрдэмтэд нэг өдрийн алхамын тоо болон тухайн орон дахь таргалалтын түвшингийн хоорондэсрэг хамаарал байдгийг илрүүлээгүй байна.
Орон бүрийн спортлог болон залхуу хүмүүсийн хөдөлгөөний идэвхитэй байдал жигд бус байгаа нь гол хүчин зүйл болж байна.Судалгаанд оролцсон хүмүүсийн нэгнийх нь хэлснээр, “хэрвээ тухайн оронд “идэвхитэй баян” болон “идэвхитэй ядуу” иргэдийнялгаа нэлээд байгаа бол, энд таргалалтын өндөр хувь гарах гэнэ.
Жишээлэхэд,иргэд ньөдөрт 4774 алхам хийдэг АНУ-д идэвхитэй болон идэвхигүй иргэдийн ялгаа нь нэлээд их бөгөөд үүнийг дагаад таргалалтын үзүүлэлт өндөр байдаг байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ