Тэнгэрт үзэгдсэн хар цагираг британчуудыг балмагдуулж орхижээ

ИхБританийн тэнгэрт үзэгдсэн хачирхалтай хар цагирагийн зургийг авчээ.Мэргэжилтнүүдээс хэн нь ч энэ сонин үзэгдэлд хараахан тодорхой хариулт өгч чадахгүй байна.

Нэг найзынхаахамт машинаар явж байсан 22 настай Кимберли Робинсон гэдэг бүсгүйБаруун Йоркшир гүнлэгийн Биркеншоу хотын ойролцоо долоодугаар сарын 9-нд энэ зургийг авчээ.

Бүсгүйн хэлснээр, энэ цагирагутаатай төстэй байсан бөгөөд гэхдээ тод хэлбэртэй байсныг “Express” сонинд бичсэн байна.Гэвчэнэ нутагт утаа гаргачихаарямар ч зүйл ажиглагдаагүй гэж эндхийн гал сөнөөгчид хэлжээ.

Уг сонин үзэгдэл байгалийн гаралтай гэдгийг ус цаг уурын албаны төлөөлөгчид бас нотлож чадаагүй байна. Харин ойролцоогоор тэр үед хотын захад дэлхийн хоёрдугаар дайны үеийн нэг тулалдааныг дүрслэн үзүүлсэнүзүүлбэр болж, энэ үеэр пиротехник их хэмжээгээр хэрэглэжбайсныг сэтгүүлчид тогтоожээ.

ОХУ-ын улсын думимйн батлан хамгаалахын асуудал эрхэлсэн хорооны гишүүн, сансрын нисэгчРоман Романенкоугүзэгдлийг тайлбарлаж болох нэгбаримтыг дурдсан байна. Түүний үзэж байгаагаар,цаг агаарын тодорхой нөхцөлд сав дүүрэн түлштэй сөнөөгч нисэх онгоц маш хурдан эргэлт хийсний араас ийм цагираг үлдэж болдогажээ. Агаар мандал дахь чийгшлийн хэмжээ янз бүр байдгаас болоод хуйлралт үүсч,энэ нь агаарт ойролцоогоор 20 минут орчмын хугацаанд хэвээр үлдэжболох гэж депутат тайлбарласныг ТАСС агентлаг мэдээлсэн байна.

Дэлхийн бөмбөрцгийн янз бүрийн газарт тэнгэрт ийм цагираг үе үе ажиглагддаг байна. Тухайлбал, 2016 онд Калифорнийн Диснейленд, энэ оны дөрөвдүгээр сард Ниовосибирск хотын тэнгэрт ажиглагджээ.Тэгэхэд энэ үзэгдлийг хотод болсон дрифт-шоунаас ялгарсан утаа тортоггэдгээр тайлбарласан байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ