Л.Энх-Амгалан гишүүн Ц.Содномдоржид хаш цагаан хөөргөө бэлэглэжээ

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадамд Хөвсгөл нутгийнхан одтой наадсан билээ. Наадмын дараа УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан өөрийн цахим хуудсандаа ийнхүү бичжээ.

"Шинэ арслан Ц.Содномдорж, Шинэ гавъяат уртын дуучин Б.Мөнхбаатар нар маань ирж баяр хөөрөө хуваалцлаа. Содном дүүдээ Төрийн наадамд 12 түрүү авсан их аварга Б.Бат-Эрдэнийн хувилгаан ринбүчи Гүрдаваа багшид өргөж, багш минь надад хайралсан Хаш цагаан хөөргийг ерөөл бодож бэлэглэлээ дээ. Мөн Мөнхбаатар дүүдээ багшийн амьд сэрүүндээ авшигласан шүтээн бурхан өргөн барив. Эрхэм дүү нартаа болон сайхан хүү төрүүлж өсгөсөн ижий нарт нь эрүүл энх, урт удаан нас, хамгийн сайхан бүхнийг хүсье. Нутгийн уул ус ивээсэн сайхан наадам боллоо. Магнай тэнэгэр наадлаа. Урт холын зам нь ухаан төгс болтугай" хэмээсэн байна

СЭТГЭГДЭЛ БИЧИХ