Түнхэл тосгонд түймэр ойртож, иргэд угаартаж , засаг захиргаа иргэдийг нүүхийг шаардаж байна

Сэлэнгэ, Булган болон Төв аймгийн нутгуудаар маш их хэмжээний түймэр гарч, албаныхан унтрааж дийлэхгүй байдалд хүрсэн байгаа билээ. Тэгвэл одоогийн байдлаар Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгоно руу түймрийн гал бараг ороод иржээ. Түймрийн гал ирж байгаа хэсэгт 30,40 өрх айл байгаа бөгөөд түймрийн утаанд иргэд угаартсан байдалтай байна. Тус сумын Засаг даргын тамгын газрын албаны хүмүүс иргэдийг байраа суллаад, бичиг баримтаа аваад гэрээсээ гарцгаа гэдэг үүрэг өгчээ. Сумын төвийн захаар түймрийн гал орж ирсэн бөгөөд зарим айлууд угаартахад хүрчээ. Унаа очих боломжтой газар унаа машины дутагдалтай, засаг захиргааныхан дорвитой арга хэмжээ авахгүй байна. Энэ гал нь Мандал сумаас Түнхэлд орж ирж байгаа юм байна. Энэ хоёрын хооронд 50-60 км.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ