Түймэртэй нутгийн зарим хэсэгт бороо орж байна

Улсын онцгой комисс өнөөдөр хуралдахад улсын хэмжээнд 22 түймэр асч байгаа талаар Онцгой байдлын алба хаагчид мэдээлсэн.
Тэгвэл түймэртэй байгаа нутгийн зарим хэсэгт бороо орж эхэлжээ. Одоогоор баруун болон зүүн аймгуудын хойд, төвийн аймгуудын зарим нутгаар орж байна. Тодруулбал Сэлэнгэ аймгийн нийт нутаг, Булган, Эрдэнэт, Сүхбаатар, Дорнод аймгийн хойд хэсгээр Төв аймгийн Жаргалант, Баянчандмань зэрэг сумдад бороо орж байна.
Сануулахад Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал сумын нутагт түймэр гарахаас гадна тус аймгийн Хүдэр суманд ес түймэртэй байна. Мөн Төв аймгийн Батсүмбэр суманд тав, Эрдэнэ суманд нэг, Булган аймгийн Сэлэнгэ, Гурванбулаг суманд тус бүр нэг түймэр асч байна.
Харин Төв аймгийн Батсүмбэр сумын Цогт-Өндөр багийн Мухартад гарсан түймрийг цурманд оруулсан. Үүнээс үүдэж нийслэл хот утаан бүрхүүлд автаад байгаа юм.
Харамсалтай нь Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Асралт хайрхан, Арцат уул, Ар матах зэрэг газарт түймрийн таван цэг илэрсэн ч онцгой байдлын албан хаагчид, машин техник очих боломжгүй байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ