Захарченко "Бага Орос Улс" байгуулах тухай зарлав

Украинд үүссэнмухардмал байдлаас гарахын тулд гурван жилийн хугацаагаар Бага Орос гэдэг шинэ улс (Малая Русь, Малая Россия, Малороссиягэдэг нь зүүн Европ, голдуу орчин үеийн Украины нутаг дэвсгэр дэх хэд хэдэн бүс нутгийн түүхэн нэр юм – ред.,) байгуулах шаардлагатай гэж тусгаар тогтнолоо бие даан зарласан Донецк Ард Улсын тэргүүн Александр Захарченко мэдэгджээ. Интерфакс агентлаг мягмар гарагт ингэж мэдээлсэн байна.
“Крымээс бусад хуучин Украины бүс нутгуудын төлөөлөгчид бид Украиныг залгамжлах шинэ улс байгуулах тухай мэдэгдэж байна. Шинэ улс нь Бага Орос гэж нэрлэгдэх бөгөөд учир нь Украин гэсэн нэр ямар чхүндгүй болсон юм” гэж тэр дурджээ.
Захарченкогийн хэлснээр, шинэ улсын нийслэл нь Донецк хот болж, харин Киевт түүх-соёлын төвийн статус олгох ажээ. Богдан Хмельницкийн далбааг төрийн далбаа гэж хүлээн зөвшөөрөх юм байна.“БН Луганск Ард Улсын зэрэгцээ БН Донецк Ард Улс нь Крымыг эс тооцвол, хууль ёсны засаглал хэвээр үлдсэн Украины цорын ганц нутаг дэвсгэр юм” гэж тэр мэдэгдсэн байна.
Киевийн шинэ эрх баригчид Донецк, Луганск муж дахь тэмцэл хөдөлгөөнийг хүчээр дарахаар санаархасны дараа 2014 оны хавар Донбасст зэвсэгт мөргөлдөөн эхлэсэн билээ. Талууд гал зогсоохоор хэд хэдэн удаа зарласан ч,одоо болтол байлдааны ажиллагааг бүрэн зогсоож чадаагүй л байгаа юм.
Бага Орос улс байгуулах тухай Александр Захарченкогийн мэдэгдэлнь түүний хувийн санаачлагаюм. Шинэ улс байгуулах тухай энэ санаачлагыг Кремлийн удирдлага ингэж тайлбарлажээ.“Бид Минскийн тохиролцоог баримтласаарбайна” гэж ОХУ-ын ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдээлснийг Интерфакс агентлаг уламжилжээ.
“Салан тусгаарлагч үзэлтнүүд Бага Орос гэдэг шинэ улс байгуулах тухай мэдэгдсэнд АНУ-ын төрийн департамент сэтгэл түгшиж байна. Шинэ улс нь Украины оронд байгуулагдах юм байна. Энэ нь мэдээж биднийг санааг зовоож байгаа бөгөөд надад үүнээс өөрхийх тайлбар алга” гэж төрийн департаментын албан ёсны төлөөлөгч Хизер Науэрт мягмар гарагт мэдэгдсэн байна
Одоогийн нөхцөлдэнэ нь зүгээр л нэг санаа бөгөөд үүнийг нийгэмд өөр өөрөөр хүлээн авч байгаа юм гэж БН Донецк Ард Улсын ардын зөвлөлийн дарга Денис Пушилин мэдэгджээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ