Хятадад үерээс болж олон мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ

Хятадын зүүн хойд нутгийн Зилинь мужид үер болсноор 226 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна. Аадар бороо хэдэн өдөр үргэлжлэн орсноор эндхийн гол, нуурын усны түвшин дээшилжээ. Олон арван суурин усанд автаж, бараг 20 мянган байшин эвдэрч, замууд сэтэрч гэмтсэн байна гэж РИА Новости агентлаг уламжилжээ

Урьдчилсан тооцоогоор, ийнхүү бороо орсноор 12,5 тэрбум гаруй юанийн (1,8 тэрбум ам. доллар) хохирол учираад байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ