Владимир Путиний нууц нэрийг Платов гэдэг байжээ

Оросын ерөнхийлөгч Сочихот дахь боловсролын “Сириус” төвийн сурагчидтай долоодугаар сарын 21-нд уулзжээ. Нийгмийн сүлжээ болон Ник буюу никне́йм (ник; англиар nickname /ˈnɪkneɪm/-ийн тухай хүүхдүүдийн тавьсан асуултуудын нэгэнд хариулахдаа, тагнуулын сургуульд сурч байхдаа тэр ямар нууц нэртэй байснаа ярьсныгтелевизийн “Россия 24” суваг мэдээлжээ.

Ник гэдэг нь нууцнэр гэсэн үг л дээ гэж тэр хэлсэн байна. Гадаад тагнуулын албанд ажилд орохдоо, би “технологийн шаардлагаарнууц нэр хэрэглэдэг байсан” гэж Путин ярьжээ.

“Би тагнуулын сургуульд сурч байхдааПлатов гэсэн нууц нэртэй байсан” гэж Путин“Сириус” төвийн сурагчдад илэн далангүй хэлсэн байна.

Үүнээс гадна, тэр Интернэт хэрэглэдэггүй, надад нийгмийн сүлжээнд аккаунт байдаггүй гэдгээ хэлжээ.

“Миний ажлын өдөр их ачаалалтай байдаг учир, шөнө дөлөөр дуусдаг болохоор юуны “Инстаграм” мантай. “Хурдан шиг лхарьж амрах юмсан хэмээн боддог” гэж Оросын ерөнхийлөгч хариулсан байна.

Ингэхдээ тэр“өөрийнх нь өмнөөс“ фейкийн аккаунтууд гаргасныг мэддэг гэдгээярьжээ.“Би эдгээрийн нэгэнд ч хамаагүй” гэж Владимир Путин хэлсэн байна.

Уулзалтад оролцогчдын нэг нь түүнийг 2018 оны ерөнхийлөгчийн сонгуульд оролцох эсэх тухай асуужээ. Путин сонгуульд оролцож болохоо үгүйсгээгүй ч, цаашид ерөнхийлөгчөөр ажиллах хэрэгтэй эсэхийг хараахан шийдээгүй гэж түүний хэлснийг ТАСС агентлаг дурджээ.

“Би харж л байгаа.2018 онд сонгууль болно, сонгуулийн кампанит ажил болтол бас ч хугацаа байна” гэж төрийн тэргүүнхэлжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ