АНУ-ын хоригийн эсрэг ЕХ хариу арга хэмжээ авч магадгүй

Жан-Клод Юнкер
Хэрвээ Европын холбооны (ЕХ) эрх ашигийг харгалзан үзэхгүй бол,Вашингтионы засаг захиргаанаас Оросын эсрэг шинэ багц хориг арга хэмжээ авсан тохиолдолд ЕХ хариу арга хэмжээ авах боломжийг яаралтай хэлэлцэхийг Европын комиссын тэргүүн Жан-Клод Юнкер уриална.Ирэх лхагва гарагт хийхээр товлосон тус комиссын хуралдаанд зориулан түүний бэлтгэсэн илтгэлд ингэж дурдсаныг “Financial Times” сонинд бичжээ.
Шинэ хориг ньОростой холбоотой европын эрчим хүчний компаниудын ашиг сонирхолыг хөндөжмэдэхэд Юнкер сэтгэл зовинож байна.Тухайлбал, “Умардын шугам-2” төслийн хүрээнд Орос, Германы хооронд усан доогуур хий дамжуулах хоолой тавихыг сонирхож буй пүүсүүдэд аюул учирч байна. Үүнээс гадна,төмөр зам, санхүү, хөлөг онгоцны юмуу уулын олборлох салбарт ажилладаг байгууллагуудад цохилт болж мэднэ.
АНУ ЕХ-ны эрх ашигийн эсрэг дахин хориг арга хэмжээ хэрэглэхгүй гэсэн баталгааг Цагаан ордноос бичгээр авах нь ЕХ-ны гол зорилт болох ёстой гэж Европын комиссар үзэж байна.Оросын эсрэг авсанхоригийг хүчингүй гэж үзэхийн тулд европын хууль тогтоомжийг ашиглах, Дэлхийн худалдааны байгууллагын хүрээнд хориг арга хэмжээ авах асуудлыг хэлэлцэх хувилбарууд ч байгаа ажээ.
Долоодугаар сарын 22-нд америкийн конгресс Оросын эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авах тухай шинэ хуулийн төслийн эхийг нийтлэсэн юм.Энэ арга хэмжээ нь Оросын эдийн засгийн нефть-шатдаг хийн болон банкны секторыг хөндөх ёстой ажээ. Ерөнхийлөгч хориг арга хэмжээг сулруулах юмуу цуцлах бодлоо Конгресстой зөвшилцөх ёстой гэсэн заалт уг хуулийн төсөлд үлдсэн байна.Ийм шийдвэр нь АНУ-ын үндэсний аюулгүй байдлын хувьд их чухал гэдгээр тайлбарлаж байгаа ажээ.Вашингтоны засаг захиргаа энэ төслийг сайшааж байна гэж АНУ-ын ерөнхийлөгчийн засаг захиргааны хэвлэлийн нарийн бичгийн дарга Сара Сандерс мэдэгдсэн юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ