Жон Кеннедийн алагдсан тухай КГБ-гийн ажилтны өгсөн мэдүүлгийг нийтлэжээ

АНУ-ын Үндэсний архивын газар тус орны 35 дахь ерөнхийлөгчийн амь насыг бүрэлгэсэн хэрэгтэй холбоо бүхий бараг 4 мянган баримт бичгийг ил болгосон байна.Уг гэмтхэргийн гол сэжигтэн Ли Харви Освальдын тухай Аюулаас хамгаалах хорооны ажилтан асан Юрий Носенкогийн мэдүүлгийн бичлэг эдгээр баримт бичгийн дотор байгаа ажээ. Баримт бичгүүдийг АНУ-ын Үндэсний архивын сайтаас үзэж болох юм байна.

3810 баримт бичгээс түрүүнд нь 441-ийг нь бүрэн ил болгожээ. Ли Харви Освальдыг ЗСБНХУ-дсууж байхад 1959-1962 онд түүний хэргийг хөтлөж байсан гэж Носенко мэдүүлэг бүхий 17 бичлэгийн нэгэнд мэдэгдсэн байна.

ЗСБНХУ-ын Улсыг аюулаас хамгаалах хорооны хоёрдугаар ерөнхий газрын ажилтан Юрий Носенко 1953 оноос ЗСБНХУ-ын улсыг аюулаас хамгаалах байгууллагад ажиллаж байжээ.Зэвсэг хураах тухай хэлэлцээнд оролцож байсан зөвлөлтийн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд аюулгүй байдлыг хангах офицераар томилогдсон тэр 1964 оны хоёрдугаар сард Тагнуулын төв газартай холбоо тогтоож,улс төрийн шгалтгаанаар хоргодох эрх олгохыг хүссэн байна. Освальд Улсыг аюулаас хамгаалах хорооны ажилтан байгаагүй гэсэн мэдээллийг Носенко америкчуудад өгчээ. Түүний мэдүүлэг нь мөн баруунд гарсан Улсыг аюулаас хамгаалах хорооны ажилтан асан Анатолий Голицынаас ТТГ-т өгсөн мэдүүлэгтэй зөрсөн байна. 1969 онд Носенко ТТГ-ын орон тооны ажилтан болж, 2008 онд нас баржээ.

АНУ-ын 35 дахь ерөнхийлөгч Жон Фицжеральд Кеннеди 1963 оны арваннэгдүгээр сарын 22-нд Даллас хотод байхдаа үхлийн шарх авсан юм.Албан ёсны хувилбараар, хол зайнаас мэргэн буучийн винтоваар ерөнхийлөгчийг буудсан Ли Харви Освальд түүний амь насыг бүрэлгэжээ.Ерөнхийлөгчийн үхлийн шалтгаан одоо болтол маргаан дагуулж, хуйвалдааны шинжтэй байгаа юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ