Настай хүмүүсийн хувьд тав тухтай орнуудын жагсаалт гаргажээ

Америкийн эрдэмтэд настай хүмүүсийн амьдрах хамгийн таатай нөхцөл бүрдсэн орнуудын жагсаалтыг танилцуулжээ.Колумбын их сургуулиас(АНУ) ингэж мэдээлсэн байна.

Эхний тавд Норвег, Канад, АНУ, Нидерланд, Япон оржээ.Жагсаалтад нийтдээ 30 орон бичигдсэнээс хуучин ЗСБНХУ-ын бүх улсаас Эстон хамгийн дээд буюу 16 дугаар байранд орсон байна.Эхний аравт Финландыг оруулан Скандинавын хойгийн бүх дөрвөн орон багтжээ.

Ажиллах хүчнийбүтээмж, нийгмийн эрүүл мэнд, чинээлэг болон бага орлоготой давхаргынхны эдийн засгийн ялгаа,үе үеийн хүмүүсийн харилцаа болон аөюулгүй байдал гэсэн таван шалгуурыг жагсаалтад харгалзан үзэж байна.

Настай хүмүүсийн хувьд таатай нөхцөл бүрдүүлэх чадваргүй байдал нь“улс орны хувьд эрсдэлтэй стргатеги” юмгэж судалгаанд оролцогчдын нэг Жон Роу тэмдэглэжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ