Москвад тэтгэврийн эмээгийн 50 тэрбум долларыг хулгайлчихжээ

Москвад тэтгэврийн эмээгээс 50 тэрбум зимбабве доллар хулгайлсныг хууль сахиулах байгууллагын төлөөлөгч РИА Новости агентлагт мэдээлжээ.Түүний хэлснээр, өөр хотоос ирсэн нэг эр тэтгэврийн эмээгийн гэрт оржээ.

Цагдаа нар сэжигтнийг саатуулсан байна.

Зимбабве улсын доллар нь огт ханшгүйвалют бөгөөдучир нь бүр нэлээд хэдэн жилийн өмнө Зимбабвед түүнийг гүйлгээнд хэрэглэхээ больсныг тэр төлөөлөгч тодруулан тайлбарлажээ. Хулгайч хоосон цаас л болсон тэр олон тэрбум доллараас гадна, чимэг зүүлт болон бусад улсын мөнгө хулгайлсныг тэр бас мэдээлсэн байна.

Өөр хотоос ирсэн 51 настай эрийг саатуулж,чимэг зүүлт болон мөнгийг олж авсаныгДотоод хэргийн яамны Москвагийн удирдах газрын хэвлэлийн албанаас нотложээ.

Удирдах газраас зимбабвегийн долларын тухай мэдээлээгүй бөгөөд гэхдээ хулгайлагдсан эд зүйлсийн үнийг зимбабве долларт шилжүүлсэн нь тэр байжээ.Гэмт этгээд 140 мянган рублийн алтан эдлэл, банкны карт,40 мянга орчим рублийн гаднын валют хулгайлсан байна. Хулгайч цонхоор нь орсныг цагдаагийн байгууллага мэдээлжээ.

Инфляц 231 сая хувьд хүрсний дараа 2009 ондЗимбабвегийн доллар доллар гүйлгээнээс хасагдсан бөгөөд энэ орон 100 их наяд долларын нэрлэсэн ханшбүхий дэвсгэртүүд гаргахад хүрсэн байна. Түүнээс хойш Зимбабве өөрийн гэсэн валютгүй болж,одоо тэнд америкийн доллар, Өмнөд Африкийн рэнд, хятадын юань болон бусад валютыг гүйлгээнд хэрэглэдэг ажээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ