АНУ, Орос дахь дипломат ажилтнуудаа хэдээр цөөлөх нь тодорхой болов

Орос улс хариу хориг арга хэмжээ авсантай холбогдуулан АНУ дипломат төлөөлөгчийн газрын ажилтнуудаа ойролцоогоор 200-300 хүнээр цөөлөхөд хүрнэ.
Учрыг мэдэх хүний хэлснээр, одоо Орос дахь америкийн дипломат төлөөлөгчийн газруудад 600-700 орчим хүн ажилладаг бөгөөд тэдний тоог цөөлөх нь “тун эмзэг асуудал байх” ажээ.Америкийн дипломатчдын тоо 455-аас илүү гарах ёсгүй гэж гадаад харилцааны яамнаас мэдэгдсэн байна.
Өөрийнх нь дипломатчдыг гаргаж,Нью-Йорк, Мэриленд муж улсын нутаг дахь дипломатын өмчийг битүүмжилсний хариуд долоодугаар сарын 28-нд Орос улс АНУ-ын эсрэг хариу арга хэмжээ авчээ.Оросын эрх баригчдын шийдвэрийн дагуу, Орос дахь америкийн дипломат төлөөлөгчийн газар намар гэхэд ажилтнуудынхаа тоог цөөлж,АНУ-д ажиллаж буй оросын дипломатчдын тоотой яг адилхан болгох үүрэгтэй болж байна.
Үүнээс гадна, наймдугаар сарын 1-нээс АНУ-ын дипломатчид Москвагийн Дорожная гудамжин дэх агуулахын байрууд болон Серебряный бор дахьзусланг цаашидашиглах боломжгүй болж байна.
Мэдээллийн Ruposters порталд бичсэнээр, Орост суугаа АНУ-ын элчин сайд Жон Теффт Оросын талыг хариу арга хэмжээ авсантай холбогдуулан эсэргүүцэл илэрхийлжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ