Пушкиний үхлийн тухай дуулиант хувилбар

Александр Пушкин сүүлчийнхээ дуэльд оролцсоноос хойш энэ жил 180 жил болно.Үүнтэй холбогдуулан Оросын артиллери, инженерийн цэрэг, холбооны цэргийн цэрэг-түүхийн музейн төлөөлөгч Александр Кулинский нэлээд санаандгүй гэмээр мэдэгдэл хийжээ.
Пушкин бараг санаандгүй шахуу үхлийн шарх авсан байж болох юм гэж Кулинский хэлсэн байна. Дантес өрсөлдөгчийнхөө хөл рүү буудаж, ингэснээр дуэлийг дуусгах бодолтой байсан ч,буудах үед гар бууны ам дээшээ болдоггийг харгалзан үзээгүй байна. Ингэснээр Пушкин гэдсэндээ шарх авчээ.Хэрвээ Дантес яруу найрагчийг ална хэмээн бодож байсан бол, цээж хавь руу онилох байсан хэрэггэж мэргэжилтэн тодруулан тайлбарласан байна.
Пушкин энэ явдлаас хойш хоёр өдрийн дараа нас барсан юм.Хэвлий үрэвсэж, их цус алдсанаас болоод үрэвсэл даамжирсан нь үхлийн шалтгаан болжээ гэжхэд хэдэн мэргэжилтэн үздэг ажээ.
Харин Дантес зүгээр шахуу өнгөрсөн юм. Юу гэвэл, шарх авсан Пушкин хариу буудаж, гэхдээ нөгөө хүнээ хөнгөн шархдуулсан байна. Дантес Франц руу буцаж, улс төрийн нэрт зүтгэлтэн болжээ.Чухамхүү яруу найрагчтай хийсэн дуэльнадад тушаал дэвшихболомжолгосон юм гэж тэр нас дээр гарсан хойноо хэлж байсанбайна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ