Орос, АНУ-ын харилцаа цаашид муудаж мэднэ

АНУ, Оросын харилцаа хурцадмал хэвээр байгаа,цаашид ч илүү дордож мэднэ. АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон мягмар гарагтингэж мэдэгдсэнийг Ройтерс агентлаг уламжилжээ.
“Харилцаа бүр ч муудаж мэднэ. Бид энэ харилцааны тогтвортой байдлын ямар нэг түвшинд хүрч, цаашид илэрхий мөргөлдөөн болгочихгүйн тулд санал зөрөлдөөнийг зохицуулж, нийтлэг ашиг сонирхлыг эрж хайж чадах эсэхэд хамаг учир оршиж байгаа юм” гэж төрийн нарийн бичгийн дарга хэлсэн байна.
Ингэхдээ америкийн засаг захиргаа АНУ-ын конгрессын боловсруулсан шинэ багц хориг арга хэмжээ нь Орос, Америкийн харилцааг сэргээх гэсэн оролдлогыг бусниулчихгүй байх арга хэмжээ авна гэсэн үг юм гэжАНУ-ын гадаад бодлогын байгууллагын тэргүүн амласныг ТАСС агентлаг уламжилжээ.
Оросын эсрэг хязгаарлалтын арга хэмжээ ньАНУ хоёр талын харилцааг сайжруулах тийш Оросын зүгээс зохих алхам хийхийг хүсч байгаа хэрэг гэж Тиллерсон долдоодугаар сарын сарын 29-нд мэдэгдсэн юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ