Японы засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорлоо

2017-08-03 13:42:08 - ГадаадӨнөөдөр Японы Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч буйгаа мэдэгдсэн талаар ТАСС агентлаг уламжлав. Тус улсын Засгийн газрын шуурхай хуралдаан дээр Засгийн газрын бүх гишүүд өргөдлөө өгсөн талаар Японы Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга мэдэгджээ. Ойрын хэдэн цагийн дотор Засгийн газрын шинэ бүрэлдэхүүнээ зарлах бололтой.
Энэ удаад Ерөнхий сайд Шинзо Абэгийн тэргүүлсэн Засгийн газрын кабинет сайдуудынхаа ихэнхийг шинээр томилох юм байна. Японы хэвлэлүүдэд мэдээлж буйгаар, тус улсын Батлан хамгаалахын болон Гадаадын хэргийн сайд тэргүүтэй сайдуудынх нь тэн хагас нь солигдох ажээ. Ийнхүү танхимаараа огцорч буй нь ард иргэдийнхээ итгэлийг эргүүлэн олж авах зорилготой аж. Өнгөрсөн лхагва гаригт Шинзо Абе Либерал ардчилсан намынхаа удирдах зөвлөлийн хурал дээр “Одоогийн засгийн газар өнгөрсөн оны наймдугаар сарын 3-нд ажилдаа орж байсан. Түүнээс хойш яг нэг жил болох гэж байна. Засгийн газрын бүрэлдэхүүнийг илүү сайжруулах зорилгоор халаа сэлгээ хийхээр төлөвлөж байна” гэж мэдэгджээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ