Трамп Ногоон картыг үгүй хийхийг санал болгов


Түүний оронд АНУ-ын иргэн болохыг хүсэгчдийн дунд сонгон шалгаруулалт явуулахыг санал болгожээ. Ингэснээр өндөр боловсролтой, англи хэлтэй, мэргэжлийн ажилчдад иргэншил олгох магадлал өндөрсөнө гэж тэрбээр үзэв. Доналд Трамп сугалаагаар Америкийн иргэншил олгодог явдлыг үгүй хийх хэрэгтэй гэжээ.
Мэргэжил, мэдлэг багатай ажлын хүч буурснаар зах зээл дээрх өрсөлдөөн нэмэгдэж, америкчууд өндөр цалин авах боломж бүрдэнэ. Шинэ хууль гарснаар ядуурал буурч, цалингийн хэмжээ нэмэгдэж, татвар төлөгчдийн олон тэрбум доллар хэмнэгдэнэ гэж Трамп мэдэгдэв.
Мөн тэрбээр санал болгож буй хуулийн төслөө АНУ-ын цагаачлалын тогтолцоонд сүүлийн 50 жилд хийгдэж буй томоохон шинэчлэл хэмээн нэрлэв. Хэрэв энэ хууль батлагдвал АНУ-д цагаачлан суух зөвшөөрөл авдаг хүмүүсийн тоо ойрын 10 жилийн дотор 50 хувиар буурна. АНУ жил бүр нэг сая гаруй цагаачдыг хүлээн авдаг билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ