Одоогийн дэглэм сүйрч, ард түмнийг устахад хүргэж мэднэ

АНУ-ын Батлан хамгаалахын сайд Жеймс Мэттис лхагва гарагт хийсэн мэдэгдэлдээ "Умард Солонгос өөрийгөө тусгаарлаж, цөмийн зэвсэгтэй болж авах гэсэн санаархлаасаа татгалзах ёстой. Одоогийн дэглэмээ сүйрүүлж, Умард Солонгосын ард түмнийг устахад хүргэж мэдэх үйлдэл хийх ёсгүй. БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн дуу хоолойг сонсох хэрэгтэй.
БНАСАУ дэлхий нийтийнаюулгүй байдал хийгээд тогтвортой байдалд аюул занал учруулж байна” гэжээ.
Мөн тэрээр аюул улам бүр ихсэж байгааг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Трампад мэдээлж байсан. Надад шинэ ерөнхийлөгчийн өгсөн эхний тушаал нь Америкийн пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах систем болон цөмийн хүчний бэлэн байдлыг харуулах учиртай. БНАСАУ өөрийнсэдэж буй зэвсэглэлээр хөөцөлдөх аливаа үйлдэл юмуу мөргөлдөөнд ялагдал хүлээх болно гэж мэдэгдсэн байна.
Пхеньяны эрх баригчид АНУ-ын засаг захиргааг цаашид сүрдүүлэхгүй байвал дээр, түрэмгийлэл үйлдвэл бид “уур хилэнгээр” хариу барина гэж ерөнхийлөгч Трамп өнгөрсөн мягмар гарагт мэдэгдсэн билээ. Умард Солонгосын арми Гуамын арал дахь АНУ-ын цэргийн байгууламжууд, түүний дотор стратегийн В-52 бөмбөгдөгч нисэх онгоцууд байрладаг нисэхийн баазадцөмийн сэрэмжлүүлэх цохилт өгөхөөр төлөвлөж байгаа ньүүний дараахан тодорхой болжээ.
Цохилт өгөх төлөвлөгөөг БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун хэдхэн өдрийн дараахүлээж авах ёстой. Уг төлөвлөгөөг нарийннягт судлаж, нэн даруй боловсруулан, ерөнхий дээд командлагч Ким Чен Ун-д өргөн барина гэж Умард Солонгосын цэргийн байгууллагын мэдэгдэлд дурджээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ