Орост 400 гаруй депутат авилгын хэргээр шийтгүүлжээ

ОХУ-д сүүлийн гурван жил хагасын хугацаанд бүс нутгийн болон хотын түвшингийн 400 гаруй депутат авилгын хэргээр шийтгүүлсэн талаар Ерөнхий прокурорын газрын авилгатай тэмцэх хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавихалбанытэргүүнАлександр Русецкий мэдээлжээ.

Түүний хэлснээр сүүлийн гурван жил хагасын хугацаанд 45 мянга гаруй хүн, түүний доторхууль сахиулах байгууллагын 4.5 мянган албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын гурван мянган албан тушаалтан авилгын гэмт хэрэг үйлджээ.

Мөн авилгаас учирсан хохирол 130 тэрбум рублээс давсан нь ОХУ-т учруулж буй нийт гэмт хэргийн хохирлын 10 орчим хувь болж байгааг тэмдэглэсэн байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ