Пентагон БНАСАУ-ын цэргийн 20 объектыг бөмбөгдөх төлөвлөгөө боловсруулжээ

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп зарлиг гаргасан тохиолдолд АНУ-ын батлан хамгаалах яам БНАСАУ-ын пуужин харвадаг талбайд сэрэмжлүүлэх цохилт өгөх төлөвлөгөөг боловсруулсан байна. NBC телевизийн мэдээлснээр Гуам арал дахь “Andersen” бааз дахьстратегийн “B-1B Lancer” бөмбөгдөгч нисэх онгоцуудыг ашиглан цохилт өгөх нь уг төлөвлөгөөний гол заалт болж байна. Пуужин харваж, туршдаг 20 орчим талбай болон техникийн хангамжийн объектууд нь энэхүү цохилтын бай болж болох юм гэж РИА Новости агентлаг дурджээ.
Сүүлийн үед АНУ, БНАСАУ-ын харилцаа ноцтой байдлаар хурцадсан билээ. Хоёр тал бие биедээ цохилт өгнө хэмээн харилцан сүрдүүлж байгаа юм.
Умард Солонгосын зүгээс заналхийлж байгаатай холбогдон Гуамын оршин суугчид тодорхой байдлаар болгоомжилж байгаа ч, энэ нь сандрал биш юм гэж арлын захирагч Эдди Калво наймдугаар сарын 9-нд мэдэгдсэн байна. Энэ нь 2013 оноос БНАСАУ Гуам аралд шууд заналхийлж байгаа дөрөв дэх тохиолдол гэж захирагч дурдаад, ердийнхөөрөө аж төрж, тайван байхыг арлын бүх хүнд уриалжээ.
Харин шийдвэр гаргахдаа дайн бол эцсийн арга хэмжээ мөн гэдгийг ойлгохыг улс төрчдөд захирагч уриалсан байна. Эдди Калво хүссэн бүх хүнийг Гуамд ирэхийг уриад, аралд бүх зүйл бүрэн хэвийн байгаа гэж батлан илэрхийлжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ