БНАСАУ “үнэхээр харамсах болно” гэж Трамп хэллээ

Ерөнхийлөгч Трамп "Пхеньяны эрх баригчдын талаар хатуу үг хаясан ч, Умард Солонгосын эргэн тойрны асуудлыг эв зүйгээр шийдвэрлэхийг хүсч байна" гэж АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Рекс Теллерсон мэдэгдлээ.
“Ерөнхийлөгч дипломатын зохицуулалтыг илүүд үзэж байгаагаа нэгэнт ойлгуулсан” гэж Теллерсоны хэлснийг РИА Новости агентлаг иш татан дурджээ.
Хэрвээ "Пхеьяны удирдлага АНУ-ын цэргийн баазуудад пуужингийн цохилт өгнө хэмээн дахин мэдэгдэхээ болихгүй бол, ноцтой хариу арга хэмжээ авах болно"хэмээн ерөнхийлөгч Умард Солонгосыг сүрдүүлсэн юм.
Хариуд нь Солонгосын цахилгаан мэдээний төв агентлаг мэдэгдэл гаргаж,цэргийнхэн Гуам дахь АНУ-ын цэргийн байгууламжуудад пуужингаар цохилт өгөх төлөвлөгөөг наймдугаар сарын дундуур төрийн тэргүүн Ким Чен Унд танилцуулна гэж мэдээлсэн.
Хэрвээ цаашид сүрдүүлж, Гуамд цохилт өгсөн тохиолдолд БНАСАУ дараа нь “үнэхээр харамсах болно” гэжерөнхийлөгч онцлон тэмдэглэжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ