Египетэд галт тэрэг мөргөлдөж 44 хүн амь үрэгджээ

Египетэд өчигдөр Каир-Александрийн чиглэлийн галт тэрэг, зам дээр зогсож буй Порт-Саидын цуваа галт тэргийг мөргөсөн хэрэг гарчээ. Энэхүү ослын улмаас 44 хүн амь үрэгдэж, 130 гаруй хүн бэртэж гэмтсэн байна.

Галт тэрэг мөргөлдөх болсон шалтгаан нь дохио өгөгч алдаа гаргаж, нэг цувааны машинист анзааргагүй байснаас болсон юм гэж Александри мужийн захирагч мэдэгджээ.

Урьдчилсан мэдээгээр, энэ цуваа дохио өгөгчийн дохиогоор зогсож, харин Каирын цувааны машинист хориглох дохиог анзаараагүй байна.Нэг зүтгүүр болон таван вагон зам төмрөөсөө гарчээ.

Египетэд ийм эмгэнэлт явдал цөөнгүй гардаг байна. Тэндхийн зам болон техникийн аль аль маш их хуучирсан аж.15 жилийн өмнө төмөр замын хамгийн том осол болсон юм. Тэгэхэд Каир-Луксорын чиглэлийн галт тэргэнд савтай хийдэлбэрч, 315 хүн амь үрэгджээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ