Шарлотсвилль хотын эрх баригчид хөл хорих цаг тогтоохыг цагдаа нарт зөвшөөрчээ

Америкийн Шарлотсвилль хотын (Виржини муж улс)зөвлөлийн гишүүд яаралтай хуралдаж, ил санал хураалт явуулснаар хөл хорих цаг тогтоох эрхийг цагдаагийн байгууллагын тэргүүндолгожээ.Хотын дарга Майк Сингер өөрийн Facebook-тингэж бичсэн байна.
Угшийдвэрийг санал нэгтэй гаргажээ. “Хэрвээ Шарлотсвилль хотыг хамгаалах шаардлагатай болвол, хүмүүс нэг дор олноороо цугларах, тээврийн хэрэгсэл явахыг зохицуулах, хязгаарлах юмуу хориглохыгцагдаагийн дарга Эл Томаст зөвшөөрч байна” гэж хотын зөвлөлийн шийдвэрт дурджээ.
Гэхдээ цагдаагийн байгууллагын тэргүүн энээрхээ одоогоор эдлээгүй байгааг тэмдэглэж байна.
“Барууныхны нэгдэл” гэдэг байгууллагын шинэ нацистууд оролцсон арга хэмжээ наймдугаар сарын 12-нд Шарлотсвилль хотод болох ёстой байсан ч, үүнээс хэдхэн цагийн өмнө хэт барууны үзэлтнүүдбамбарт жагсаал хийж, холбооны улс байгуулах талынхны төлөө байлдаж байсан генерал Роберт Эдвард Ли-гийн (АНУ-ын Умард, Өмнөдийн хоорондын иргэний дайнд оролцогч)хөшөөг буулгах төлөвлөгөөнөөсөө татгалзахыг хотын эрх бариргчдаас шаарджээ.
Ингэсний дараа хотод эмх замбрааагүй явдал дэгдэж,энэ үеэр 15 хүн хэлмэгдсэн байна. Сүүлд нь хэт барууныхны арга хэмхээг эсэргүүцсэн жагсаалын үеэр их хурдтай явсан нэг машин бөөн хүмүүсийг дайрч, үүнээс болоод нэг хүн амь үрэгдэж, бас 19 хүн бэртэж гэмтжээ.Цагдаагийн байгууллага энэ явдлыг бусдын амь насыг санаатайгаар бүрэлгэсэн хэрэг гэж үзсэн байна.
Дараа нь хотын захад цагдаагийн нисдэг тэрэг унаж, хоёр хүн амь үрэгджээ.Эрх баригчид нисдэг тэрэг сүйрснийг өмнө нь болсон хэрэг явдалтай холбож үзэж байгаа аж.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ