Крантны усны 10 нуугдмал аюул

Крантны уснаас илэрдэг хамгийн хортой 10 бодисын жагсаалтыг танилцуулая.
Даавар, гербицид, пестицид, эм бэлдмэлийн үлдэгдэл, хүнд металлууд гээд крантны уснаас илэрдэг эдгээр болон бусад бодис нь ямар хор хохирол учруулдагийг мэдэж авцгаая.
Гербицид
Энэ нь зэрлэг ургамалтай тэмцэх зорилгоор хөдөө аж ахуйд хэрэглэдэг бодис юм. Гербицидийн үйлчлэл нь ургамлын дааврыг дууриалгахад үндэслэсэн. Атразин (хамгийн байнга хэрэглэдэг гербицидийн нэг) болон бусад химийн бодис ньхүний дотоод шүүрэл, дархлааны болон мэдрэлийн тогтолцоонд сөргөөр нөлөөлдөг байна.
Эм бэлдмэл
Анагаах ухаанд хэрэглэдэг олон эм бэлдмэлхөрсний усанд нэвчиж, улмаар бидний хэрэглэдэг ус түгээх хоолойгоор дамжин орж ирдэг байна.Эдгээр нь хүний биед хуримтлагдсанаар олон таагүй үр дагавар учруулж мэдэх юм.
Бисфенол А
Хуванцар болон лаазласан бүтээгдэхүүний сав үйлдвэрлэхэд энэ химийн бодисыг хэрэглэдэг байна. Бисфенол А ньнайрлагаараа байгалийн эстроген гэгчдаавартай ойролцоо учир хүний биеийн эдэд амархан хуримтлагддаг аж. Уг бодис нь:
- таргалуулж;
- тархины допамин гэгч дааврын шүүрлийн үйл ажиллагааг алдагдуулж;
- бамбай булчирхайн үйл ажиллагааг доголдуулж;
- хорт хавдар, түүний дотор хөхний болон түрүү булчирхайн хорт хавдар тусах эрсдэлийг ихэсгэж;
- бэлгийн сэрэл болон хөвчрөлийн асуудлыг алдагдуулдаг байна.
Сульфат
Сульфатууд ньхүнд хоргүй ч,эдгээрийн агууламж ньхэрээс хэтэрвэл усны амт чанарыг муутгадаг байна. Үүнээс гадна, сульфатуудын агууламж ихэсвэл нүдний салслаг бүрхүүл болон хэт мэдрэмтхий арьсыг цочироож,үсийг муутгаж мэднэ.
Даавар
Энэ нь өвчтөний биед шингээгүй бөгөөд ердийн цэвэрлэгээний системд саармагжаагүй эм бэлдмэлийн үлдэгдлийг хэлж байгаа юм. Хүний амьдралын үйл ажиллагаатай холбоотой хог хаягдлын хамт ус татуургын байгууламжид орохдоо үлдэгдлүүд нь хөрсний ус болон задгайусан санд ордог байна.
Хүнд металлууд
Крантны усанд агуулагддаг хар тугалга, мөнгөн ус болон хром нь маш хортой. Эдгээр бодис усыг бохирдуулаад зогсохгүй,эцсийн бүлэгт хорт хавдар үүсгэж мэднэ.
Цацраг идэвхит бодисууд
Янз бүрийн орныолон нутгийн крантны ус нь уран, теллур, цези, цацраг идэвхит йод зэрэг бусад цацраг идэвхит элемент агуулдаг.Эдгээр нь ионжсон цацраг байнга ялгаруулж, энэ нь бодисын солилцоог ноцтой өөрчилөн, хорт хавдар үүсгэж болдог байна.
Хүнцэл
Ундны ус болон хүнсний бүтээгдэхүүнүүдэд агуулагддаг хүнцлийн удаан хугацааны нөлөө нь хорт хавдар үүсгэж, арьсыг гэмтээж мэднэ.Ийм нөлөө нь өсөлтөд таагүй нөлөөлж,зүрх-судасны элдэв өвчин, мэдрэлийн эсүүд хордох явдал, чихрийн шижин өвчинтэй холбоотой байдаг.
Органик бордооны үлдэгдэл
Хөдөө аж ахуйд эрдэс бордоонызэрэгцээ органик бордоо өргөн хэрэглэдэг.Гэвч буруу ашигласан нөхцөлд хөрс болон хөрсний ус бохирддог байна.
Төмөр
Усанд ууссан концентраци ихтэй төмөр нь усандорсныдараа арьс хуурайшиж, таталдах мэдрэмжээр илэрдэг байна. Үүнээс гадна, төмөр ньарьсны элдэв өвчин, харшлын илрэл, элэг, бөөрний өвчлөлийн шалтгаан болох нь цөөнгүй байдаг аж.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ