Дэлхийн ертөнц дээрхи та бидний мэдэхгүй сонин хачин зүйлс

Дэлхий ертөнц дээр, бидний эргэн тойронд та бидний мэдэхгүй маш олон сонин хачин зүйлс болж өнгөрдгийг та мэдэх үү? Тэгвэл уншигч та бүхэндээ энэ удаад сонин хачин гэмээр, сонирхолтой ч гэмээр байгалийн ховор үзэгдэл болон өвөрмөц тогтоц бүхий газруудын талаар танилцуулахаар зорилоо. Монголчууд бид амьд явбал алтан аяганаас уус ууна гэж ярьдаг. Эрхэм уншигч та бүхэн минь ч бас энэ яваа насандаа эдгээр өвөрмөц газруудаар очиж, хачин жигтэй зүйлстэй таарах ч юм билүү. Ингээд хамтдаа гайхмшигаар аялцгаая.
  1. Улаан хавчны шилжилт, хөдөлгөөн

Picture1

Австрали улсын (Christmas) Зул сарын арал хэмээх газар нь улаан хавчнуудын гол шилжилт, хөдөлгөөн ихээр явагддаг газар юм. Жил бүрийн 10-11-р сарын хооронд тус бүс нутагт Улаан хавчнууд ойгоос далай руу олноороо шилжих хөдөлгөөн хийдэг бөгөөд энэхүү шилжилт хөдөлгөөний үер хавчнууд хотын машин замаар дайрч гардаг байна.Энэ үзэгдлийг тэр нутгийн хүмүүс болоод аялагчид ихээр сонирхож үздэг байна. Улаан хавчнууд хувьд далайд очсоноор өндөгүүдээ гаргаж, үр удмаа үлдээх үйл явц эхэлдэг.

2. Retba хэмээх нуур

Picture2

Энэхүү нуур нь Африк улсын нийслэл Дакар хотоос зүүн хойд зүгт 30 км-ийн зайд Senegal хэмээх газарт байдаг байна. Энэхүү нууран дахь замаг нь нарны гэрлийг өөртөө шингээж авдаг бөгөөд ингэснээр нуур улаан өнгөтөй харагддаг байна.

3. Аз жаргалын хөндий хэмээх мод

Picture3

Энэхүү мод нь Хонг Конг дахь Аз жаргалтай хөндий хэмээх морин уралдааны бүсэд байрладаг бөгөөд энэхүү газрын нэрээр энэ модыг Аз жаргалтай хөндийн мод хэмээн нэрийджээ. Энэхүү модны эргэн тойронд тоосгон зам байдаг бөгөөд хачирхалтай нь энэ модны үндэс нь ургахдаа тоосгоны зай завсарын чиглэлийг дагаж ургадаг байна. Морины уралдаанд ирсэн хүмүүс хамгийн түрүүнд энэ модыг харах гэж ирцгээдэг байна.

4. Moeraki дахь бух чулуу

Picture4

Энэхүү бул чулуу нь далай доторхи элсэн чулуунуудын нүүдэл болон хөрсний нуралтын үр дүнд үүсэж бий болдог.

5. Толбот нуур

Picture5

Энэхүү нуур нь Канад улсад байдаг бөгөөд дотроо янз бүрийн ашигт малтмалуудыг агуулдаг онцлогтой нуур юм. Уг нууранд магнийн сульфат, кальци, натрийн сульфат агуулдаг ба мөн ашигт малтмалын өндөр концентрацитай мөнгө, титан бага хэмжээгээр агуулдаг. Энэхүү ашиг малтмалуудын бүтэц болон тэдгээрийн урвалын үр дүнд тэдгээр том том толбонууд үүсдэг бөгөөд улирлын шинж чанартайгаар өнгө нь хувирдаг байна.

6. Солонгон Эквалипт мод

Picture6

Энэ төрлийн Эквалипт мод нь дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст ургадаг бөгөөд 6 фут өргөн, 200 өндөр болтол ургадаг. Энэхүү модны холтосыг цаас хийхэд хүртэл ашигладаг байна. Энэхүү модыг зөвхөн Их британ, Шинэ гвиней, Керам, Сулавеси болон Минданао зэрэг цөөн хэдэн газраас харж болно. Энэхүү модны олон өнгө бүхий холтос нь гол өвөрмөг онцлог нь болдог бөгөөд жил бүр гаднах холтос нь унаж, доторхи шинэ холтос төлжиж гарч ирдэг. Тухайн доторх холтос нь эхэндээ гэрэлтсэн ногоо өнгөтөй байдаг ба төлжиж гүйцсэний дараагаар цэнхэр, ягаан, улбар шар гэх мэт янз янзын өнгийг ялгаруулдаг байна.

7. Waitomo Цох-хорхойн агуй

Picture7

Хэрвээ та байгалийн гайхмшигт газруудаар аялахаар зорьсон бол заавалчгүй энэ агуйд очиж үзэхийг зөвлөж байна. Учир тус агуйд аялагч жуулчид завинд сууж эргэн тойронтой нь танилцах боломжтой юм. Шинэ Зеландад байрлах энэхүү агуйд Arachnocampa luminosa хэмээн нэрлэгддэг гэрэлтдэг цох хорхой байдаг бөгөөд энэхүү цох хорхойг та зөвхөн Шинэ Зеландад харах боломжтой.

8. Гялалзагч далайн эрэг

Picture8

Энэ нь Сан-Диего, Тайван болон бусад хэд хэдэн газарт үзэж болох үнэхээр гайхалтай үзэгдэл. Цэнхэр өнгийн долгион мэт, биологийн гэрэл ч гэмээр эсвэл амьд биетээс ялгарч буй гэрлэн цацраг ч юм уу гэмээр тус давалгаан дундах гялалзаж буй далайн микроб бүтээгдэхүүнийг phytoplankton хэмээн нэрлэдэг байна. Далай эрэг дээрхи phytoplankton хэмээх микроб биет далайн усанд угаагдсанаар ингэж харагддаг байна.

9. Natron нуур

Picture1

Natron нуур нь Танзанийн хойд хэсэг дэхь Аруша бүсэд байрладаг давс болон сода ихтэй нуур юм. Давслаг ихтэй Танзанийн хойд хэсэгд орших тус нуурны устөрөгчийн ион, эрчим хүчний түвшин маш өндөр. Энэ нь амьтадын арьс болон нүдийг түлж чадах хэмжээний хүчтэй байдаг байна.

10. Тамын хаалга

Picture2

Тамын хаалга хэмээх тус тогоон хэлбэрт газар нь Туркемстан улсын Derweze нутагт байрлах байгалийн хийн орд бүхий газар юм. Анх ЗХУ-ын газрын тосны инженерүүд 1971 оны үед байгалийн хийн баялаг ихтэй тус орд газрыг нээж илрүүлж байсан байна. Тус газрын ойр орчимд очиход хүхрийн үнэр хүчтэй ялгарч үнэртдэг байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ