АТГ: 104 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан


Авлигатай тэмцэх газраас энэ оны наймдугаар сарын 7-11-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй дөрвөн гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 15 гомдол мэдээллийг шалгажээ. Үүнээс дөрвөн гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан, гурван гомдол, мэдээллийг хэрэг бүртгэлтийн хэрэг нээх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд одоогоор найман гомдол, мэдээлэл шалгагдаж байна.
Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 104 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас хоёр эрүүгийн хэргийг хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, хоёр хэргийг хэрэг бүртгэлтийн хэрэг хаах саналтайгаар прокурорт шилжүүлсэн, одоогоор 104 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ