Ургац хураалт эхэллээ


Төв аймгийн 17 сум гантай байгаа учир ургац хураалтыг өнөөдрөөс эхлүүлжээ. Тодруулбал, Төв аймгийн Жаргалант сумын үр тарианд механик болц үүссэний улмаас нэг аж ахуй нэгж ургац хураалтаа эхлүүлжээ. Өөрөөр хэлбэл, гангийн нөхцөл байдлаас шалтгаалж ургац хураалтыг ийнхүү 10-15 хоногийн өмнө эхэлж байгаа аж.
Ингэснээр хэвийн нөхцөлд авдаг байсан ургацын хэмжээнээс буурна гэж ХХААГ-аас мэдээллээ. Энэ жил Төв аймгийн 17 сум их гантай, долоон сум гантай, гурван сум гандуу байгаа юм. Өнөөдрийн байдлаар тариалсан үр тарианы 2600 га буюу 3,4 хувь нь сайн, 28 мянга 440 га буюу 35,6 хувь нь дунд, 48 мянга 639 га буюу 61 хувь гангийн улмаас ургац алдаад байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ