Г.Чулуунбаатар: Сургууль, цэцэрлэгийн багш нарын цалинг шинэчлэн шийдвэрлэнэ


БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар өнөөдөр /2017.08.14/ боловсролын салбарын удирдах ажилтан, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш нарын төлөөлөлтэй уулзалт зохион байгуулж, санал солилцлоо. “Багш удирдах ажилтны уулзалт-сургалт” энэ сарын 14-19-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо үргэлжлэх бөгөөд дараах хоёр үндсэн сэдвийн хүрээнд зохион байгуулагдах юм.
Тодруулбал, наймдугаар сарын 14-16-ны өдрүүдэд “Багшийн ёсзүй, харилцаа”, 17-19-нд “Бүрэн дунд боловсролын сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг хэрэгжүүлэх аргазүй” сэдвийн дор уулзалт-сургалтыг зохион байгуулахаар төлөвлөөд байна. Энэ удаагийн арга хэмжээнд аймаг, дүүргийн БСУГ-ын удирдлага, ахлах мэргэжилтнүүд, ЕБС, цэцэрлэгийн багш нарын төлөөлөл бүхий 30 гаруй мянган хүн хамрагдана. Тус уулзалт-сургалтад хамрагдсан сургагч багш нар орон нутаг, дүүрэгтээ дээрх сэдвээр сургалт зохион байгуулах юм.
БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар “Би боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, сайдын албан тушаалд томилогдсоноос хойш салбарын нөхцөл байдалтай анхааралтай танилцаж байна. Үүссэн нөхцөл байдлын ерөнхий дүр зураг, чиг хандлага тодорхой болж байна. Боловсролын салбарын хөгжил өөрчлөлтийналь ч цаг үед оносонзүйл их бий , анхаарч залруулах шаардлагатай алдаа дутагдал ч бас багагүй байгаа. Үүнийг амьдрал, нөхцөл байдал надад ойлгуулжбайна.
Мөн та бүхэн тодорхоймэдэж, бидэнд хэлж,бас анхааруулан сануулж байгааг ч ойлгож байна. Ийм нөхцөлдсалбарын бодлого, үйл ажиллагааг удирдаж байгаа хүн ажиллах зарчимаа тодорхой ойлгомжтой байлгах ньихээхэн чухалгэж би боддог. Тийм болохоор ажилдаа баримтлах гол зарчимыг цөөн үгээр илэрхийлж хэлье.
Нэгдүгээрт, бодлогын залгамж чанарыг хангана. Боловсролын салбарт сүүлийн 20 гаруй жил бий болсон ирээдүйтэй гэдгээ харуулж чадсан, монголын хөрсөнд үржиж соёолж чадсан дэвшилтэт бүхэн тасалдаж, тасрах ёсгүй.
Хоёрдугаарт, ямар нэг судалгааг тооцоогүйгээр, салбарынхаа ажилтан, багш, суралцагсад, эцэг эхчүүдийнхээ санаа бодлыг сонсож хэлэлцүүлэхгүйгээр муйхар өөрчлөлт, дур зоргын шийдвэр гаргаж болохгүй.
Гуравдугаарт, багш боловсролын салбарын ажилтууд, суралцагсдын хөдөлмөр бодитой, шударга үнэлэгдэх учиртай. Энд ямар нэг хэлбэрийн ялгаварлал, субьектив хандлага байж таарахгүй.
Дөрөвдүгээрт, багш нар, манай салбарын ажилтан ажилтнууд ногдсон ажил үүргээ хэвийн сайн гүйцэтгэхнийгмийн баталгаагаар хангагдсан байх ёстой. Энэ нь улс орны эдийн засаг, санхүүгийн боломжтой уялдахаас өөр аргагүй.
Тавдугаарт, бүх шатанд эрх хийгээдүүргийн, хөдөлмөрийн сахилга хийгээдхариуцлагын, хуульхийгээд ёс суртахууны зохистой нэгдэл хангагдаж байх нь чухал. Энд төвлөрөл бие даасан байдлын зохистой харьцаа хадгалагдах ёстой. Энэ таван гол зарчимыг салбарынхаа ажилд хэвшүүлэхийг бихичээн зүтгэх болно.
Боловсролын салбарын хөгжил, өөрчлөлтийн ойрын ирээдүйн явах зүг, хүрэх түвшин бидэнд тодорхой байгаа. Энэ бол юуны өмнө Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилтууд мөн. Үүнийг та бид үр дүнгийн гэрээ, сургууль хамт олноо хөгжүүлэх хөтөлбөр, төлөвлөгөөндөөнэгэнттусгаж баталгаажуулсан билээ.
Боловсролын салбарт тодорхой шинэчлэл шаардлагатай гэдэгтэй маргах хүн бараг байхгүй. Харин юуг? Яаж? гэдэг дээр ярилцаж ойлголцох олон асуудал бий. Бид бүтэц зохион байгуулалтыг өөрчлөх, зарим нэг хүнийг халж солих төдийг шинэчлэл гэж ойлгодог гэнэн төсөөллөөс салах учиртай. Шинэчлэл нэрээр хий хоосон бужигналдаад байх шаардлагагүй. Өөрчлөлт шинэчлэлийн гол зүйл бол сэтгэлгээ, хандлага, ажлын арга барил, удирдлагын менежментийн хүрээнд хийгддэг зүйл. Бид өнөөдөр чухамхүү ийм шинэчлэлийн тухай ярилцахыг зорьж байна.
Юуны өмнөүр дүнд суурилсан үнэлгээний стандарттай болох чиглэлээр дорвитой шинэчлэл хиймээр байгааг онцоллоо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ