Түргэн хоолонд "нугасгүй" залууд хөх ургажээ

Хятадын Жэзян мужид түргэн хоолонд дуртай 19 настай залууд эвгүй бөгөөд хачирхалтай гэмээр явдал тохиолджээ. Түүний баруун талын хөх нь нэг размерийн хэмжээтэй болтлоо томорсныг Metro сайтад мэдээлсэн байна.

Тэрээр 13 настай байхдаа биед нь сонин өөрчлөлт гараад байгааг анзаарсан ч, зүгээр хэмээн найдаж үүнийг тоогоогүй аж. Гэвч түүнд эмч нарын туслалцаа шаардагдсан нь саяхан л тодорхой болсон байна.

Эмч нар өвчтөнөөс хаван юмуу бусад өөр гаж өөрчлөлтийн шинж тэмдэг илрүүлээгүй ч, залуу түргэн хоолны газарт байнга үйлчлүүлдэг байсан нь хөх томрох үндэс болсон гэсэндүгнэлтийг хийжээ.

Тэд залуугийн хөхний сүүний булчирхайн заримыг авч, эмнэлгээс гарахдаа шарсан тахианы мах болон шар буурцагны сүүнээс татгалзахыг зөвлөсөн байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ