Гэмт хэрэгтэй тэмцэхэд тоног төхөөрөмж чухлыг онцоллоо


Хууль зүй, дотоод хэргийн /ХЗДХ/ сайд С.Бямбацогт БНХАУ-ын ӨМӨЗО-ны Засаг захиргааны дэд тэргүүлэгч, Нийгмийг аюулаас хамгаалахтэнхимийн дарга Ма Мин тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр /2017.08.15/-ны өдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар хар тамхи, хил дамнасан, цахим, хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлд цаашид хамтран ажиллах сонирхолтой байгаагааХЗДХ-ийн сайд С.Бямбацогт илэрхийлж байв.
Тэр дундаа ӨМӨЗО хяналтын камерын системийг ашиглаж гэмт хэргийн гаралт, тоог бууруулсан сайн жишгийг Монгол Улсад нутагшуулах сонирхолтой байгаагааС.Бямбацогт сайд онцлов.
БНХАУ-ын хувьд нийт хот суурин газрынхаа 80 орчим хувийг бүрэн камерын хяналтад оруулсан бөгөөд энэ нь гэмт хэрэгтэй тэмцэх ажилд томоохон хувь нэмэр оруулдаг байна.
ӨМӨЗО нь гурван сая хүн амтай бөгөөд гэмт хэрэг, зөрчлөөс сэргийлэх хяналтын камерын системийг суурилуулснаар гэмт хэрэг, зөрчил 30 хувиар буурч, илрүүлэлт 17 хувиар өссөн байна. Түүнчлэн энэхүү камерын хяналын системийг ажиллуулж эхэлснээс хойш 200 хоногийн хугацаанд ӨМӨЗО-ны цагдаагийн байгууллагад нэг ч гэмт хэрэг, зөрчлийн дуудлага ирээгүйг Нийгмийг аюулаас хамгаалах тэнхмийн дарга Ма Мин онцолсон.
Өөрөөр хэлбэл, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тэмцэхэд орчин үеийн техник, технологийн шийдлийг ашиглах нь “гар нүцгэн” тэмцэхээс хувь илүү үр дүнтэйг ч төлөөлөгчид дурдсан юм.
Тиймээс ӨМӨЗО-ны Нийгмийг аюулаас хамгаалах тэнхмийн дарга Ма Мин манай холбогдох албаныхантай хамтран БНХАУ-тай хил залгаа зарим аймгуудад туршилтын журмаар хяналтынкамерын системийг суурилуулна гэлээ. Хэрвээ гэмт хэргийн гаралт буурч, үр дүнгээ өгч байвал нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлэхэд бүх талаар дэмжлэг үзүүлнэ гэсэн юм.
ӨМӨЗО-ны Ма Мин тэргүүтэй төлөөлөгчидЦЕГ-ын үйл ажиллагаатай танилцаж, хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ