Салхин цэцгээр өвчлөгчид 80 хувиар нэмэгджээ


Халдварт өвчнөөр өвчлөгчид энэ оны эхний долоон сард 28.6 мянга болжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 25.6 мянга буюу 47.2 хувиар буурсан тухай мэдээллийг Үндэсний Статистикийн Хорооноос өглөө.
Ийнхүү буурахад улаанбурхнаар өвчлөгчид 30.1 мянга буюу 99.9 хувиар, сүрьеэгээр өвчлөгчид 278 буюу 10.3 хувиар буурсан нь голлон нөлөөлсөн байна.Харин
- салхин цэцгээр өвчлөгчид 3,286 буюу 80 хувиар,
- цусан суулгаар өвчлөгчид 476 буюу 40.4 хувиар,
- гар, хөл, амны өвчнөөр өвчлөгчид 392 буюу 8.7 хувиар,
- гонококкт халдвараар өвчлөгчид 202 буюу 8.3 хувиар,
- мөөгөнцөрөөр өвчлөгчид97буюу 13.3 хувиарнэмэгдсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ