Хэнтий аймгийн цахилгааны шугамд гэмтэл гарчээ

Хэнтий аймагт наймдугаар сарын 13-17-ны өдрүүдэд өглөөний 05.00 цагаас оройн 20.00 цаг хүртэл эрчим хүч хязгаарлаж байгаа гэв. Тодруулбал, Баянмөнх-Өндөрхаан 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамд гэмтэл гарч засварын ажил хийгдэж байна.

Одоогоос 20 жилийн өмнө буюу 1997 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр Баянмөнх-Өндөрхааны 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам ашиглалтад орсноор “Хэнтий цахилгаан түгээх сүлжээ” үүсгэн байгуулагдсан түүхтэй. Жилд дунджаар өөрийн өмчлөлийн хөрөнгөө нэмэгдүүлэх, техник хангамжаа сайжруулах зорилгоор 518.4 сая төгрөгийн их засварын ажил хийдэг аж. Мөн Дэлхийн банкны Эрчим хүчний төслөөр 6.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг эхлүүлэн ажиллаж байгаа аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ