Хамгийн өвөрмөц сонин хийцтэй хутганууд

Хутганд хамгийн чухал нь ир болон барихад эвтэйхэн бариул хоёр байдаг.Гэвч дизайнчид элдэв зүйлийг туршиж үзэх дуртай улс, тиймээсер бусын хийц загвар бүхий хутганууд гарч ирдэг байна.Ийм хутганууд нь өвөрмөц, гоё хийцээрээ онцлог юм.
Ямар ч хутгыг зэвсэг болгон ашиглаж болно, тийм биз дээ? Гэхдээ одоо огтаюулгүй хутга бий болжээ. Хутганы үзүүр нь дүгрэг мухар байдаг нь гэр орны нөхцөлд хоол хүнс бэлтгэхэд чөлөөтэй ашиглах боломж олгодог байна.Энэ санаагЖон Корнок гэгч хүн дэвшүүлжээ.
Гэр оронд хэрэглэдэг хутга мэдээж их үнэтэй биш.Та гайхахл байхдаа даа, гэхдээ үнэхээрийн санаанд оромгүй үнэтэй тийм хутганууд ч бас бий. “Дорнын сувд” нэртэй хутга 2,1 сая ам. долларын үнэтэй. Та бодоод үз дээ! Дизайнч Варенски гэдэг хүн хутганы хамгийн шилдэг дизайнчдын нэгэнд тооцогддог байна.Чухамхүү тэр лийм ухаан алдмаар үнэтэй хутганы дизайныг зохиожээ.Гэр оронд хэрэглэдэг энэ хутга үнэхээрийн гоё.Түүнд маргад эрдэнэ, бусад үнэт чулуу бий бөгөөд бас алт ч оржээ. Варенски урлагийн гэлтэй энэ бүтээлийг хийхэд 10 гаруй жил зарцуулсан байна. Үнэнийг хэлэхэд, ийм хутгаар ногоо ч хэрчмээргүй санагддаг гэнэ!
Хилэнц хорхойг дууриалган хийсэн хутга шавьж хорхой сонирхогчдын сонирхлыг татах нь мэдээж.Энүүхэндээ гэхэд, хилэнц хорхойн дүрстэй хутга тийм ч хямдхан биш. 40 орчим ам. доллар.Зөвхөн аймаар шавьж хорхойн дүрстэй төдийгүй, луу юмуу гавлын ясны ч хэлбэртэй хутганууд бий.
Бүсгүй хүн хутгаавч явж болохгүй гэж хэн нэг хүн хэлсэн бил үү? Уруулын будагны савтай төстэй хутга үүнийг хялбархан няцааж болох биз . Багахан овор хэмжээтэй учир түүнийг цүнхэндээ юмуу халаасандаа хийгээд, авч явжболно. Бүсгүй хэрвээ уруулын будаг гаргаад, түүнийгээ онгойлготол, дотроосньхутга гарч ирвэл, бусад хүн лавтай гайхах байх даа!
Металл илрүүлэгчийг мэхлэхэд хэцүү хэмээн та бодож байна уу?Ерөөс хэцүү биш! Индранилаар хийсэн хутга бий. Ийм хутгыг хаана л бол хаана авч явж болно.Металл илрүүлэгч түүнийг илрүүлнэ гэж байхгүй, учир нь хутганд ямар ч төмөр ороогүй байна.Хутганы ирийг хиймэл индриналаар хийжээ. Харин швейцарийн ганган цагнуудад ийм материал орсонбайдаг.Индринал- хутганы бариулыг ясаар хийжээ.
Хэрвээ та хамгийн ойр дотнын хүндээ хутга бэлэглэхийг бодож байгаа бол, “Animal pocket knife”-ыг хараарай.Энэ эвхэдэг хутганы бүх хэсэг нь иргүй, гэхдээ янз бүрийн эд ангиар нь сонин амьтдындүрс хийж болно.
Гар буу шиг хутга хэний ч анхаарлыг татах нь лавтай.Харахад эртний гар буу мэт боловч, зүгээр л эвхэдэг хутга.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ