60 см-ийн лаазанд багтдаг циркийн жүжигчин бүсгүй

Британийн Дорсет хотын 22 настай бүсгүй Стеф Меркури жаахан байхаасаа ер бусын уян налархай биетэйбайсан бөгөөд улмаар “Аймшгийн цирк”-д оржээ. Бүсгүй 60 см-ийн өндөртэй хуванцар лаазанд багтаж сурчээ. Стеф уг үзүүлбэрээ багагүй хугацаанд үзүүлж буйг “Миррор” сонинд мэдээлсэн байна.

Жүжигчний ярьснаар тэр шүүгээ, жижиг хайрцаг, бүр спортын цүнхэнд нуугдан, найз нөхөд, төрөл төрөгсөдөөрөө тоглоом шоглоом хийдэг байжээ.

“Нэг л мэдэхэд ойр дотны хүмүүс маань миний тоглоомоос залхаж, энэ авьяасаа өөр газарт үзүүлээч гэцгээсэн. Үүнээс хойш удалгүй би аймшгийн циркийн залуустай танилцаж, тэд ч намайг багтаа урьсан” гэж Стеф Меркури хэлсэн байна.

Мөн тэрээр 60 см-ийн өндөр лаазанд багтдаг болох гэж нэлээд удаан сургуулилсан гэж ярьжээ.

Таван жил тус үзүүлбэрийг үзүүлсний дараа Меркуригийн үенүүд хүчтэй өвддөг болжээ. Ийнхүү хэсэг хугацаанд амарч, дараа нь уг үзүүлбэрээ орхисон байна.

“Одоо би агаарын гимнастик сонирхож байгаа. Энд эвхэрч атирах биш, харин сунах хэрэгтэй. Одоо энэ л надад хэрэгтэй юм” гэж циркийн жүжигчин бүсгүй ярьжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ