Нүүрс тээвэрлэдэг жолооч нар зам хааж жагсана

Тавантолгойн нүүрсийг Гашуунсухайт-Ганц мод боомтоор урд хөрш рүү гаргаж буй. Сүүлийн үед нүүрс тээвэрлэсэн машинуудыг хилээр гаргахдаа нэг бүрчлэн шалгадаг болжээ. Үүний улмаас нүүрс тээвэрлэсэн ачааны автомашинуудын цуваа 160 орчим км-т хүрсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.

Энэ асуудал цэгцрээгүй учраас өнөөдөр 12.00 цагт Цэцийн хөдөлгөөн ТББ-ынхан зам хааж, тайван жагсаал хийхээр болжээ. Жагсаалд 400 гаруй хүн оролцож Тавантолгойгоос Ганц модны боомт хүртэл нүүрс тээвэрлэхэд хүндрэлтэй. Тиймээс Тавантолгойгоос Цагаан хаданд буулгаад тэндээсээ Хятад руу тээвэрлэдэг болгох.Мөн жолооч нарын цалинг нэмэх шаардлагыг тавих аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ