Оюутнуудын голч дүнг хууль бусаар засаж, тэтгэлэгт хамруулж байжээ
Ховд аймгийн харьяат “Б” гэгч нь шунахайн сэдэлтээр бусадтай үгсэн тохиролцож, АШУҮИС-ийн системд хууль бусаар нэвтэрчээ. Тэрээр оюутны тэтгэлэг авах шалгуур үзүүлэлт хангаагүй АШУҮИС болон тус сургуулийн Дорноговь, Дархан-Уул, Говь-Алтай зэрэг аймгийн салбар сургуулиудад суралцдаг оюутнуудын голч дүнг засварласан байна.
“Б” гэгч нь нийт 12 оюутны голч дүнг засварлан тэтгэлэгт хамрагдах шалгуур үзүүлэлт хангаагүй оюутанд тэтгэлэг олгуулан улсад 3,360,000 төгрөгийн хохирол учруулсныг Цагдаагийн байгууллага илрүүлж, шалгаж эхэлсэн байна.Мөн түүнийг Засгийн газраас олгодог оюутны тэтгэлэг 70,000 төгрөгийг авах шалгуур үзүүлэлтийг хангуулж тэтгэлэг өгч, улирлаар тооцон олгодог тэтгэлгийн нэг сарын тэтгэлэгтэй тэнцэх мөнгийг авдаг болохыг тогтоожээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ