Усны тоолуур ухаалаг системд шилжив

"Дэд бүтэц иженеринг" ХХК болон ОХУ-ын "Арзамас" тоног төхөөрөмжийн үйлдвэр хамтран усны тоолуурыг ухаалаг системд шилжүүлэх шинэ технологийг нэвтрүүлж өдөрт 1,000 ширхэг тоолуур хэмжих хүчин чадал бүхий лаборатори Сүхбаатар дүүрэгт байрлах "Pro One" оффиссын байранд нээгдлээ.

"Нийслэлийн иргэдийн хурал дахь "Аз жаргалтай хот хороо"-ны дарга Р.Дагва "Цэнхэр алт гэх усны хэрэглээг зөв зохистой болгох чиглэлд нийслэлээс дэмжиж ажиллах ёстой байдаг. Энэ дөрвөн жил иргэдийг эрүүл, аюулгүй орчинд амьдрах боломж нөхцөлийг бүрдүүлэх чиглэлийн ажилд усны зөв хэрэглээ буюу цэвэр усыг нийслэлийн иргэдэд яаж хүртээмжтэй ухаалгаар шуурхай хүргэх вэ гэдэг тулгамдсан асуудал болоод байгаа. Магадгүй ойрын хугацаанд Улаанбаатарын усны замбараагүй хэрэглээ гамшгийн хэмжээнд хүрэх магадлалтай.

Тиймээс энэ асуудлыг ухаалгаар шийдвэрлэхэд чиглэсэн ийм лаборатори нээгдэж байгаад тун талархалтай байна" гэсэн юм. "Арзамас" үйлдвэрийн дарга Сурнин Михаил Иванович "Нэгдүгээрт аливаа усны хэрэглээний мэдээллийг цуглуулахад их хялбар болж байгаа юм. Хоёрдугаарт тоолуурын заалт үнэн зөв байна. Өөрөөр хэлбэл хэн нэгэн тоолуурын заалтыг өөрчлөх гэсэн оролдлого гарвал шууд төв дээр мэдэгдэнэ. Хэдэн цагт ямар хүчтэй магнитаар үйлчилсэн болохыг тэр дор нь тодорхойлно.

Гуравдугаарт хэрэглэгчдэд маш амар байна.Хэн нэгэн очоод усны тоолуурыг чинь авъя, цахилгааны заалтыг чинь авъя гэсэн зүйл огт байхгүй болно. Нэмж хэлэхэд энэхүү ухаалаг технологийг ашиглахад маш хялбар үнийн хувьд хямд гэдгийг хэлмээр байна" гэлээ.

ОХУ-аас Монгол Улсад Суугаа Худалдааны Төлөөлөгчийн Газрын Тэргүүн Васильев Максим Викторович "Оросын технологиийн тусламжтайгаар Монголын Дэд бүтэц инженеринг компани технологийн өндөр түвшинд хүрж байгааг харахад баяртай байна" гэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ