Хоёр охин байшингийн дээврээс үсэрчээ

Өнөөдөр 12:20 минутын орчимд Эрдэнэт хотод хоёр охин есөн давхар байшингийн дээврээс үсэрсэн хэрэг гарчээ. Энэ талаар Эрдэнэт хотод оршин суудаг иргэд сошиал орчинд ярьж, бичиж байна. Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар, амиа хорлох гэж оролдсон охид бага насны охид байсан гэх мэдээлэл байна.
Одоогоор шалтгааныг тодруулахаар аймгийн цагдаагийн хэлтэс ажиллаж байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ