Барселон хотод машинаар хүмүүсийг дайрчээ

Өчигдөр орой Барселон хотын Рамблын цэцэрлэгт гудамжаар зугаалж явсан хүмүүсийг микроавтобус дайрчээ.

Машин нь зогсох хүртлээ 600 орчим метр явж, нэг жижиг мухлагийг мөргөсөн байна. Үүний дараа сэжигтэн этгээднэг ресторанд нуугдсан ч, Бареслон хотын цагдаа нар түүнийг саатуулж чаджээ.

Террорист этгээд хоёр байсныг өмнө мэдээлж байсан ч цагдаа нар нэгийг нь устгаж, тэр нь чухам хэн болохыг мэдээлэхгүй байна.

Одоо Дрисс Укабир гэгч эрэгтэй гол сэжигтэн болж байгаа бөгөөд түүнийг Марокко улсаас Испанид ирсэн байх хэмээн таамаглаж байна. Тэрээр Барселоны захын дүүргийн Санта-Перпетуа-де-Могода хотоос Укабир гэсэн нэрээр машин түрээслэжээ. Энэхүү ажиллагааг үйлдсэн гэдгээ террорын “Исламын улс” бүлэглэл хүлээсэн байна.

Уг хэрэг явдлын үеэр одоогоор 13 хүн амь үрэгдэж, 100 гаруй хүн бэртэж гэмтжээ. Ирж буй мэдээгээр 15 хүний бие хүнд байгаа аж.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ