В.Путин: Си Зиньпин бол дэлхийн хамгийн том найрал хөгжмийн удирдаач

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Крымд залуучуудын Таврида уулзалтад оролцохдоо "Төрийн тэргүүний албан тушаалд ажиллаж байгаа хүний гол чанар нь шударга байх, өөрийн ажилд дур сонирхолтой байх явдал" гэж мэдэгджээ.

Энэ үеэр "Путин та дэлхийн хамгийн том найрал хөгжмийн уран сайхны удирдаач юм” гэж оролцогчдын нэг нь хэлжээ.

Хариуд нь тэрээр "Си Зиньпин бол дэлхийн хамгийн том найрал хөгжмийн удирдаач" гэж хариулсан байна.

Уулзалтад оролцогчид түүнээс "ийм том найрал хөгжмийн удирдаач байх ямар санагддаг вэ” гэж асуухад тэрээр “миний энэ найрал хөгжимд хамгийн гол нь шударга байх явдал” гэжээ.

Мөн тэрээр төрийн тэргүүний гол гол чанарыг нэрлэхдээ “өөрсдийнх нь төлөө ажиллаж байгаа хүмүүст сайн хандах, хийж буй ажилдаа дур сонирхолтой байх явдал хамгийн гол нь бөгөөд ингэхгүйгээр яагаад ч амжилтанд хүрэх боломжгүй” гэж хэлсэн байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ