Мэдээллийн шүүлтүүрт төрийн үүрэг бага байх учиртай

Бүтээлч хамт олон телевизийн болон интернэт-контентодөөрөө шүүлтүүр хийхёстой, харин энэ асуудалд төрөөс үзүүлэх нөлөөг багасгах хэрэгтэй гэж Оросын ерөнхийлөгч Владимир Путин үзэж байна. Тэрээр залуучуудын чуулга уулзалтад оролцогчидтой уулзах үеэрээ ийнхүү ярьсныг хэвлэлд мэдээлжээ.
Олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийн түрэмгийлэл, эрүүгийн хүчирхийллээс ангижрахад туслах мэдээллийн контентийн шүүлтүүр бий болгоё гэсэн чуулга уулзалтад оролцогч хүний саналд Путин хариулахдаа “Хэрвээ бүтээлч хамт олон өөрөө ёс суртахуун, ёс зүйн шүүлтүүрийн систем боловсруулж,дээр нь хэрвээ ийм шүүлтүүрийг бүр байхгүй болгохгүй юм аа гэхэд багасгах нь зөв. Харинэнэ үйл явцад төрийн зүгээс үзүүлэх нөлөөг байхгүй болгох нь дээр” гэжээ.
Мөн тэрээр "Бий болсон нөхцөл байдлыг сайн тийш нь өөрчлөхөөр мэрийж буй телевизийн сувгуудын удирдагатай холбоотой байдаг. Өнөө үед дэлхийд мэдээллийн шүүлтүүр хийх нь хэцүү, энэ шүүлтүүр нь үзэл суртлын шинжтэй болвол нийгэмбаттай, нээлттэй, шууд мэдээлэл олж авах боломжгүй болно"гэж дурдсан байна.
Залуусын боловсролын “Таврида” уулзалт долоодугаар сарын 3-наас наймдугаар сарын 31 хүртэл Крымд болж байгаа юм. Оросын залуучуудын хэрэг эрхэлсэн агентлаг, түүний харьяа “Оросын хүүхэд, залуучуудын иргэний, эх оронч хүмүүжлийн төв” болон Москвагийн улсын соёлын дээд сургуульуг уулзалтыг санаачлан зохион байгуулж байгаа аж.
Зохион байгуулагчдын мэдээлснээр чуулга уулзалтад 18-аас 30 хүртэлх насны гурван мянга гаруй залуус оролцож байна. Уг арга хэмжээ нь залуу зураач, зохиолч, хөгжимчин, түүхийн багш болон сэтгүүлчид зэрэгнайман ээлжид хуваагджээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ